history-image

Ерөнхийлөгчийн мэндчилгээ


    Манай холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, хамтран ажиллахаар энэхүү цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн болон Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

    Тус холбоо нь 1998 онд байгуулагдсан цагаасаа баяжуулах үйлдвэрүүдэд хийгдэж байгаа техник, технологийн шинэчлэл, судалгаа шинжилгээ үр дүн, тулгамдсан асуудлын шийдлийг мэргэжил нэгт уурхайчиддаа түгээн дэлгэрүүлж ирсэн. Үүний үр дүнд зорилго нэгт “Ашигт малтмал баяжуулалтын чиглэлээр бүтээл туурвил, судалгаа шинжилгээ” хийсэн эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо болж өргөжлөө.

    2017 онд холбооны менежментийн багийг Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод шилжүүлэн, үе үеийн удирдлагын хийсэн бүтээснийг бататган хөгжүүлэх, гишүүд, гишүүн байгууллагууд, дэмжигчиддээ үзүүлэх үйлчилгээг идэвхжүүлэх, Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүндтэй үүргийг бидэнд хүлээлгээд байна.

    Уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлага болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллах хэн бүхэнд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

    Манай цахим хуудас нь холбооны үйл ажиллагаа, гишүүд, гишүүн байгууллагуудын туршлага, ололт амжилт, алдаа оноог илэрхийлсэн, Эрдэс баялгийн салбарын талаарх шинэ шинэ мэдээ, мэдээллүүдтэй танилцах, эрхэм таньтай санал бодлоо солилцох оюуны талбар байна гэдэгт итгэлтэй байна.

Эрдэс баялгийн салбарын хөгжлийн төлөө нэгдэн ажиллацгаая.

ЕРӨНХИЙЛӨГЧ            Б.ЧИНЗОРИГ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Гишүүдийн хууль ёсны эрх ашиг, сохирхлыг төлөөлөн, эрдэс баялагийн талаарх мэдээллийг нийгэмд түгээж гишүүддээ үйлчлэх замаар Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулна.

history-image
history-image

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоог үүсгэн санаачлагчдын анхдугаар хурлаар 1998 оны 6-р сарын 18-нд Эрдэнэт хотноо байгуулсан. Хууль Зүйн Яамны 1998 оны 9 сарын 5-ны 884 тоот бүртгэлтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо (цаашид Холбоо гэнэ) нь Монгол улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн уул уурхайн үйлдвэр, шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, хамт олныг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тэднийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг, тэдний эрх ашгийг хамгаалсан, тэдгээрт ашигт малтмал эрдэс баялагийн ашиглалт, боловсруулалтыг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

history-image
history-image

АЛСЫН ХАРАА

Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын тулгуур зарчим болгон хэвшүүлж, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх бие даасан институци болно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

  1. Сонирхогч талуудын оролцоог тэгш хангах
  2. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах
  3. Хүмүүнлэг, ёс зүйтэй байх
  4. Хуулийг дээдлэн сахих
  5. Ил тод, нээлттэй байх
  6. Олон улсын дэвшилтэт мэдлэг, туршлагад тулгуурлах
  7. Үр өгөөжтэй байх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  1. Гишүүн байгууллага болон гишүүддээ дэмжлэг үзүүлэх
  2. Эрдэс боловсруулалтын талаарх шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нутагшуулах
  3. Ашигт малтмал баяжуулалтын мэргэшсэн мэргэжилтэн баталгаажуулах
  4. Холбооны гишүүдийг сургалт, давтан сургалтанд хамруулах, байгууллагуудад зуучилж өгөх
  5. Мэргэжлийн ном, сурах бичиг боловсруулах
  6. Олон улсын ижил зорилго бүхий байгууллагатай хамтран ажиллах
  7. Өөр өөр чиглэл бүхий мэргэжлийн зөвлөл байгуулан чиглэл бүрийг нарийвчлан судлаж, гишүүд болон байгууллагууд хоорондоо шинжлэх ухаан, техник, технологийн мэдээлэл солилцох

МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ХҮНДЭТ БАЯЖУУЛАГЧИД