blog

2019 оны гишүүнчлэлийн бүртгэл

        МАМБХолбооны гишүүнчлэлийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд 2019 оны 6 сарын байдлаар дотоодын аж ахуй нэгжүүдээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "ХАНЛаб" ХХК, "Уудам хангай трейд" ХХК, олон улсаас "Schauenburg MAB", "Tangshan Shenzhou Manufacturing" компаниуд тус тус холбооны гишүүнчлэлээ баталгаажуулаад байна. 2019 оны гишүүнчлэлээ баталгаажуулсан дээрх байгууллагуудад холбооны удирдлага болон гишүүдийн зүгээс талархал илэрхийлье. Энэ дашрамд дуулгахад холбооны зүгээс эрхлэн гаргадаг "Баяжуулагч" сэтгүүлийн 2019 оны эхний дугаар 7 сарын 1-ний өдрөөс гишүүдийн гарт хүрч эхлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. 

        Мөн холбооны гадаад гишүүн байгууллага болох ХБНГУ-ын "Gebr Pfeiffer" компанийн Ази тив хариуцсан захирал Роланд Мартини 06 сарын 23-наас 07 сарын 05-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлалаар ирэхээ мэдэгдээд байна. "Gebr Pfeiffer" компани нь 150 гаруй жилийн түүхтэй компани бөгөөд хүдэр бэлтгэх хуурай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэгээрээ дэлхийд танигдсан томоохон байгууллагуудын нэг бөгөөд тус компанийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Файлууд
membership.jpg