blog

"Баяжуулагч" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Сайн байцгаана уу?

МАМБХолбооноос эрхлэн гаргадаг баяжуулагч сэтгүүлийн 2019 оны эхний дугаар хэвлэгдэн та бүгдийн гарт хүрэхэд бэлэн болоод байна. Та бүгдийг холбооны оффист хүрэлцэн ирж сэтгүүлээ авахыг урьж байна. Энэ дугаарт алт болон баяжуулах үйлдвэрийн тооцоо, загварчлал болон танин мэдэхүйн мэдээллүүд багтсан. Мөн ярилцлагын буланд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий баяжуулагч, Шинжлэх Ухааны Доктор, Хүндэт баяжуулагч Ж.Баатархүү уригдан оролцсон бөгөөд та бүхэн түүний ажил мэргэжил, амьдралын тухай сонирхолтой ярилцлагыг "Баяжуулагч" сэтгүүлээс унших боломжтой.
Сэтгүүлийг 15000₮-өөр худалдаалдаг бөгөөд тухайн жилийн гишүүдэд үнэгүй тараадаг гэдгийг дуулгахад таатай байна.
Баярлалаа.