blog

Сургалт зохион байгуулагдлаа

      МАМБХолбоо, АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэс, БНХАУ-ын Шэнжөү групптэй хамтарсан “Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи” сэдэвт сургалт 2019 оны 11-р сарын 06-аас 10-ны өдрүүдэд БНХАУ-ын Таншань хотод амжилттай зохион байгуулагдлаа.

        Сургалтад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл хамрагдаж, Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн онолын үндэслэл, туршилт судалгааны ажлын үр дүн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн төслийн үр дүнгүүдтэй танилцлаа. Энэ нь онол практикийг хослуулсан ач холбогдол өндөртэй “Эрдэм шинжилгээ - үйлдвэрлэл”-ийн уялдааг илэрхийлсэн сургалт болсноороо онцлог боллоо гэж сургалтанд хамрагдсан инженер, судлаачид дүгнэж байна.