blog

2020 оны гишүүнчлэлийн бүртгэл эхэллээ

            Шинэхэн 2020 оны мэндийг гишүүд, гишүүн байгууллагууд болон дэмжигчиддээ хүргэе. Холбооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд та бүхэн өөрсдийн саналыг холбооны мэйл хаяг /[email protected]/-аар 01-р сарын 07-ны дотор ирүүлэх боломжтойг дуулгахад таатай байна. 

            2020 оны гишүүнчлэлийн бүртгэл эхэлж, холбооны гишүүн байгууллагуудын нэг болох "Соёолон интернэшнл ХХК" 2020 оны гишүүн байгууллагын хураамжаа төлж, өөрсдийн гишүүнчлэлийг баталгаажууллаа.

                

        Холбоонд гишүүнээр элсэх хүсэлтэй болон 2020 оны гишүүнчлэлээ баталгаажуулах хүсэлтэй гишүүд холбооны мэйл хаяг болон 90770210 утсаар холбогдон шинэ оны гишүүнчлэлийн бүртгэлээ үүсгэнэ үү.