blog

"Оффис 1м2" аян

2019 оноос эхлэн "Оффис 1м2" хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд уг аянд холбооны гишүүд, дэмжигчид, үе үеийн төгсөгчид болон гишүүн байгууллагууд оролцож байна. Хандивын аяныг 2020 онд ч мөн адил үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд холбоо оффистой болсноор дараах давуу талууд бий болох юм. Үүнд:

  1. Гишүүд болон гишүүн байгууллагуудынхаа ажиллагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах
  2. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй баяжуулах үйлдвэрүүдийн гишүүд, төлөөлөгчид урьдчилан гаргасан хуваарийн дагуу УБ хотод ажиллах орчныг бүрдүүлэх /Интернет, Wi Fi, цай, кофе/
  3. Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллаганы санал солилцох, гэрээ санамж байгуулах, уулзалт семинар зохион байгуулах орчныг бий болгох гэх мэт.

Хандив өргөсөн гишүүдийн гарын үсэг, гишүүн байгууллагуудын логог, нэрсийн жагсаалтын хамт хүндэтгэлийн хананд байрлуулна.

Аяны хүрээнд хандив хүлээн авах дансны дугаар:    5002201095 /Хас банк/

Холбоо барих утас:    90770210

И мэйл хаяг:     [email protected]