blog

Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

МАМБХолбооны Удирдах зөвлөлийн 5 дахь удаагийн хурал 08-р сарын 28-ны өдөр холбооны оффист болж өнгөрлөө. Тус хурлаар дараах асуудлуудын хүрээнд гишүүд санал солилцлоо.

Хэлэлцсэн нь:

  1. Холбооны үйл ажиллагааны тухай мэдээлэлтэй танилцах
  2. Холбооноос цаашид зохион байгуулах үйл ажиллагааны талаар хэлэлцэх /”“Эрдэс боловсруулалт”” 2020, мэргэжлийн сургалт гэх мэт/
  3. Бусад

Шийдвэрлэсэн нь:

  1. “Эрдэс боловсруулалт” 2020 олон улсын хурлыг хугацааг хойшлуулан 12 сарын 04-нд зохион байгуулахаар тогтов. Хурлын эмхэтгэлийг бэлтгэх болон бэлтгэл ажлуудыг цаг алдалгүй хангаж ажиллахыг ажлын албанд үүрэг болгов.
  2. Баяжуулагч сэтгүүлийн дараагийн дугаарыг хугацаандаа багтаан, эхийг чанартай бэлтгэж хэвлүүлэхийг ажлын албанд үүрэг болгов.
  3. Мэргэжлийн сургалт зохион байгуулах тухай удирдамжийг яаралтай боловсруулан, гишүүдэд хүргэж, 10-р сард сургалтыг зохион байгуулахаар тогтов.
  4. Холбооны гишүүнчлэлийг идэвхжүүлж, чуулганы удирдамжийг гаргах ажлыг ажлын албанд үүрэг болгов.