blog

Шагналын тодорхойлолт ирүүлэх тухай

    МАМБХолбоо нь эрдэс боловсруулах шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болно. Бид холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд гишүүдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор холбооны гишүүд болон гишүүн байгууллагуудын шилдэг ажилчдыг дүрмийн дагуу шагнаж урамшуулсаар ирсэн. 

            Бид жил бүр ээлжит бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, холбооны дүрэмд заагдсан шалгуурын дагуу ажил үйлсээрээ манлайлагч гишүүд, байгууллагуудаас "Тэргүүний баяжуулагч", "Оны шилдэг баяжуулагч" нарыг шалгаруулж, шагнаж урамшуулдаг билээ. Энэ жилийн бүх гишүүдийн хурал 2020 оны 12-р сарын 04-ний өдөр болох бөгөөд та бүгдийг шагналд тодорхойлох ажилтныхаа тодорхойлолт, саналыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны дотор [email protected] мэйл хаягаар ирүүлэхийг урьж байна.

Мөн хавсралтаар дараах материалуудыг хавсарган ирүүлнэ үү. Үүнд:

  1. Анкет
  2. Ажил байдлын тодорхойлолт
  3. Бүтээлийн жагсаалт

Жич: Шагналын журам болон анкетыг хавсаргав.

Файлууд
Анкет.docx
Шагналын_журам_2020.pdf