blog

Баяжуулагч сэтгүүлийг орон нутагт захиалан авах боломжтой боллоо

            МАМБХолбооны залуу гишүүдийн санаачлагаар 2018 оноос шинжлэх ухаан танин мэдэхүйн "Баяжуулагч" сэтгүүлийг жилд 2 дугаар эрхлэн гаргаж эхэлсэн. Баяжуулагч сэтгүүл нь тухайн жилийн гишүүнчлэлийн хураамжаа төлсөн гишүүдэд үнэ төлбөргүй олгогддог бөгөөд энэ нь гишүүдээ мэдээллээр хангах үйлчилгээний нэг хэлбэр юм. Мөн сэтгүүлд нийтлэл нийтлүүлэхэд үнэ төлбөргүй байдаг бөгөөд сэтгүүлд ирүүлсэн нийтлэлүүдийг редакцийн зөвлөл хэлэлцэн нийтлэх болон засварлах саналуудыг гаргадаг. 2020 оны "Баяжуулагч" сэтгүүлийн 2 дахь дугаарт нийтлэлүүдийг 10 сарын 20 хүртэл хүлээн авах бөгөөд сэтгүүлд нийтлэл хүлээн авах удирдамжтай энд дарж танилцана уу.

Одоогоор сэтгүүлийн 5 дугаарыг хэвлүүлэн гишүүд, уншигчдад хүргүүлсэн бөгөөд цаашид орон нутагт ажиллаж буй сэтгүүлийг авч унших сонирхолтой баяжуулагч, уншигчид сэтгүүлийг оршин суугаа газарт байрлах Монгол шуудан ХК-ын хэвлэл захиалгаар дамжуулан захиалан авах боломжтой боллоо.

Сэтгүүлийн үнэ 15000₮.


Монгол шуудан ХК-ын байршлууд


Монгол шуудан ХК-ын хэвлэл захиалгын үргэлжлэх хугацаа

Мөн сэтгүүлийн 2, 3, 4-р дугааруудыг багцлан захиалан авах боломжтой бөгөөд тухайн дугааруудын агуулгыг хавсралтаас үзнэ үү.

Багц сэтгүүлийн үнэ 40000₮.

Баяжуулагч сэтгүүлийн өмнөх дугаарууд

Монгол шуудан ХК-ын хэвлэл захиалгын лавлах утас: 70078916

Сэтгүүлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 90770210 утсаар холбогдон авна уу.

Файлууд
2_3_4-р_сэтгүүлийн_агуулга.pdf