blog

Сургалт зохион байгуулах тухай

МАМБХолбооноос Энержи ресурс ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, холбооны гишүүн Д.Долгорын санаачлагаар, "Нүүрсний баяжуулалтын технологийн мэргэшүүлэх сургалт"-ыг зохион байгуулахаар боллоо. Сургалтад урилгаар Монгол Улсын зөвлөх инженер Г.Даваацэрэн, Ц.Оюунцэцэг, холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Батзаяа, Монголиан процессинг техноложис ХХК-ийн гүйцэтгэх захирал М. Базаррагчаа нар зочин багш нарын хамт нүүрсний шинж чанар, түүнийг баяжуулах арга технологи, баяжуулалтын цаашдын чиг хандлага болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгоно. Сургалт 11-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд сургалтын хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.

Жич: Уг сургалтад холбооны 2020 онд гишүүнчлэлээ баталгаажуулсан гишүүд 20%-ийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой.

Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 90770210 утас болон [email protected] мэйл хаягаар ажлын цагаар холбогдон авна уу.

Файлууд
Coal_Processing_Traing_Timetable_-.pdf