blog

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн магистрын хөтөлбөр

МГТИС-ийн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр танилцуулах вебинар зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын шинэ хөтөлбөр танилцуулах вебинарыг 2020 оны 12-р сарын 10-ны өдөр 13:00 цагт зохион байгуулах гэж байна.

2021 оны хаврын семестрт эхлэх гэж буй тус магистрын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой энэхүү вебинарыг МГТИС-ийн профессор багш нар удирдан явуулж, оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний сонирхсон асуултад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт суралцсанаар тухайн оюутан инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ улам бүр хөгжүүлэхээс гадна тэднийг бие даасан, хэрэглээнд суурилсан судалгааны ажил хийх чадварыг сайжруулах боломжтой. Энэхүү Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг МГТИС-ийн Герман улс дахь түнш их сургуулиудын хамтын ажиллагааны үр дүнд, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулснаараа онцлогтой.

Энэхүү ахисан түвшний хөтөлбөрт хамрагдсанаар судалгаа, боловсруулалтын салбарт инженер, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллахад шаардагдах ур чадвар, мэдлэгийг бүрэн эзэмших болно. Уул уурхай, боловсруулалт, үйлдвэрлэл, механикийн системийн загварчлал боловсруулах, эрчим хүч цахилгаан үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний систем, хүрээлэн буй орчны инженерчлэл, төслийн менежмент, үйлдвэрлэлийн инженерчлэл гэх зэрэг бусад салбарт ажиллах боломжтой.

Инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй, магистрын зэрэг эзэмшихээр зорьж буй та бүхнийг энэхүү вебинарт оролцохыг урьж байна.

Вебинарын Zoom холбоос:

https://zoom.us/j/93612364096?pwd=UDB5bzlzWXF6ZDlGVFpRa1lUWGlEdz09

Холбоо барих: 99031692, 80096911

И-мэйл: [email protected]

Вэб хуудас: www.gmit.edu.mn