blog

2020 оны шилдэгүүдээ шалгарууллаа

Холбооны дүрмийн 6.1-р заалтын дагуу холбооны үйл ажиллагааг өргөжүүлж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч гишүүдээс “Хүндэт баяжуулагч”, “Оны шилдэг баяжуулагч”, “Тэргүүний баяжуулагч” гэсэн шагналуудад шагналын тодорхойлолтуудыг хүлээн авч, удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцсэний үр дүнд шагнаж урамшуулдаг билээ.

Холбооны шагналаар бид зөвхөн шилдэгүүдээ шагнаж, хүндэтгэл үзүүлж байх саналыг харгалзан үзэж, “Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны шагналын журам”-д зарим зүйл заалтуудыг нэмж оруулсан. Мөн гишүүн байгууллагууд руу албан бичиг хүргүүлэн, шагналын журмыг холбооны веб хуудсанд байршуулсан.  Нийт 21 тодорхойлолт ирүүлснийг удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэн Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж дараах гишүүдийг шагнаж урамшууллаа. Үүнд:

"Хүндэт баяжуулагч" цол, тэмдэгээр:
Х.Лхагвабаатар /АМГТГ, Уул уурхай, судалгааны хэлтсийн мэргэжилтэн/
"Оны шилдэг баяжуулагч" цомоор:
Су.Баярсайхан /Монголросцветмет ТӨҮГ, Бор-Өндөр УБҮ-ийн баяжуулах фабрик, ерөнхий технологич/
"Тэргүүний баяжуулагч"
1. С.Сэрээнэнжав /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах Үйлдвэрийн ҮТА, Хангамжийн инженер/
2. Ш.Мөнхбаяр /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах Үйлдвэрийн ҮТА, Ээлжийн дарга/
3. Б.Алтанцэцэг /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах Үйлдвэрийн ҮТА, инженер/
4. С.Агроном /Монголросцветмет ТӨҮГ, Бор-Өндөр УБҮ-ийн баяжуулах фабрик, Ерөнхий механик/
5. Б.Бат-Эрдэнэ /Цайрт минерал ХХК, Дэд захирал/
6. О.Хасбаатар /Цайрт минерал ХХК, Баяжуулах үйлдвэрийн орлогч дарга/
7. С.Ням-Осор /Энержи ресурс ХХК, ахлах баяжуулагч инженер/
8. П.Эрдэнэ-Очир /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Баяжуулах Үйлдвэрийн ӨНХ-ийн тээрмийн машинч/
9. Т.Кулмайра /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Баяжуулах Үйлдвэрийн ШХХ-т шүүлтүүрийн машинч/
10. Б.Жавхлан /Оюутолгой ХХК, Судалгаа хөгжлийн металлургич/
11. Б.Батбаяр /Оюутолгой ХХК, Судалгаа, хөгжил хариуцсан металлургич/ нарыг тус тус шагналаа.
Хөл хорио тогтоосонтой холбогдуулан шагналуудыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад хүргүүллээ.

Файлууд
Шагналын_тушаал.pdf