blog

2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа

       Өнгөрөгч 2020 онд холбоо тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, үйл ажиллагааны тайланг гишүүдэд цахимаар танилцуулсан билээ. Тус онд Удирдах зөвлөл тогтмол хуралдаж, нөхцөл байдалд харгалзуулан зохих шийдвэрүүдийг гаргаж ирсэн. 2020 онд удирдах зөвлөлийн гишүүд нийт 10 удаа хуралдаж, үүний тав нь цахимаар зохион байгуулагдажээ. Хурлын болоод үйл ажиллагааны тойм, статистик үзүүлэлтүүдийг энд дарж үзнэ үү. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан "Эрдэс боловсруулалт" 2020 болон Бүх гишүүдийн хурлыг танхимаар зохион байгуулахаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг 2021 оны үйл ажиллагаан төлөвлөгөөнд мөн тусгав. Холбооны жил бүр тогтмол хэрэгжүүлдэг үйл ажиллагаануудад 2021 оноос "Баяжуулагч" мэдээ нэмэгдэн орсон бөгөөд мэдээний үнэн бодит байдлыг нягтлан ажиллаж байна. 

2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаас үзнэ үү.

Файлууд
2021_төлөвлөгөө.pdf