blog

Баяжуулагч сэтгүүлд нийтлэл хүлээн авч эхэллээ

            Холбооноос 6 сар тутам шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Баяжуулагч" сэтгүүлийг уншигч та бүхэнд хүргээд даруй 3 жил өнгөрчээ. Тус хугацаанд 44 эрдэм шинжилгээний нийтлэл, 23 танин мэдэхүйн нийтлэлүүдийг хэвлэн, нийтэлжээ. 2020 онд сэтгүүлийг Монгол Шуудан ХК-аар дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрт захиалан унших боломжтой болсон бөгөөд ингэснээр сэтгүүлийг жил бүр тогтмол гэртээ хүргүүлэн авч унших боломж бүрдсэн. Мөн сэтгүүлийн өмнөх дугааруудыг багцаар нь захиалан унших боломжтойг дуулгахад таатай байна. Та бүхэн сэтгүүлийн өмнөх дугааруудын нийтлэлүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

            Тус сэтгүүлийн 2021 оны эхний дугаар 6-р сарын 01-нээс уншигчид, гишүүдэд хүрэх бөгөөд сэтгүүлд эрдэмтэн, судлаачид ашигт малтмал баяжуулалтын технологитой холбоотой өөрсдийн туршилт судалгааны ажлууд болон танин мэдэхүйн мэдээллүүдээ нийтлүүлэх боломжтой бөгөөд нийтлэлийг 2021 оны 05-р сарын 03 хүртэл хүлээн авна. Хэрэв та сэтгүүлд өөрийн бэлтгэсэн нийтлэлийг нийтлүүлэхийг хүсвэл сэтгүүлд нийтлэл хүлээн авах удирдамж-ийн шаардлагад нийцүүлэн [email protected] мэйл хаягаар ирүүлнэ үү.