blog

2021 оны гишүүнчлэлийн бүртгэл явагдаж эхэллээ

      МАМБХолбооны 2021 оны гишүүнчлэлийн бүртгэл явагдаж байна. Холбоонд гишүүнээр элсэх заавар мэдээллийг энд дарж үзнэ үү. Холбоонд гишүүнээр элссэнээр эдгээр давуу талууд үүсэх ба 2018 оноос хойш шинээр гишүүнчлэл үүсгэх хүсэлтэй гишүүд энд дарж цахим анкетыг бөглөнө үү. 2020 оноос салбарын олон улсын болоод Монгол Улсад болж буй үйл явдлуудын мэдээ, мэдээллүүд мөн цахим сургалтууд, олон улсын хурлуудын мэдээллийг 7 хоног бүр бэлтгэн "Баяжуулагч мэдээ" нэртэйгээр гишүүдэд хүргүүлж эхэлсэн. Та бүхэн дараах холбоосоор орж гишүүнчлэлийн анкетыг онлайнаар бөглөн өөрсдийн гишүүнчлэлийг үүсгэх боломжтой. Анкетан дахь холбогдох утасны дугаар, и-мэйл хаягаар тантай холбогдон, гишүүнчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд гишүүнчлэлтэй холбоотой бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90770210 утсаар холбогдоно уу.

      Холбоонд гишүүн байгууллагаар элсэж, хамтран ажиллахад нээлттэй бөгөөд тэдгээр ААН-үүд холбооны "Гишүүнчлэлийн харилцааг зохицуулах журам"-ыг энд дарж татаж авна уу.

        Мөн холбоогоор дамжуулан ажилд зуучлуулах болон ажлын байртай холбоотой мэдээллүүдийг тогтмол авахыг хүсвэл энд дарж цахим анкетыг бөглөнө үү.