blog

Холбооны идэвхтэй гишүүдийн анхааралд

      МАМБХолбооны гишүүнчлэл жил бүр шинээр явагддаг бөгөөд гишүүнчлэлийн хугацаанд буюу тухайн жилд холбооноос зохион байгуулж буй арга хэмжээ, сургалт семинарт хөнгөлөлттэй үнээр хамрагдан, "Баяжуулагч" сэтгүүлийн 2 дугаарыг хүлээн авах болон тогтмол мэдээллээр хангагдах, сонирхсон мэдээллээ асууж, тодруулах боломжтой. Холбоонд гишүүнээр элссэнээр бусад ямар ямар давуу талууд үүсэх талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. Холбооны гишүүнчлэлийн бүртгэлийн анкет 2018 онд өөрчлөгдсөн тул тус оноос өмнөх гишүүнчлэлтэй болон шинээр гишүүнээр элсэх хүсэлтэй хувь хүмүүс, инженер, судлаачид энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

           Харин 2018 оноос хойш идэвхтэй гишүүнчлэлээ баталгаажуулж ирсэн гишүүдийн хувьд 2021 оны гишүүнчлэлээ баталгаажуулахдаа гишүүнчлэлийн бүртгэлийн анкетыг дахин бөглөх шаардлагагүй бөгөөд холбооны жилийн хураамж болох 50 000₮-ийг Хас банкны 5002201095, МАМБХолбоо дансанд шилжүүлэн, шилжүүлгийн баримтыг [email protected] мэйл хаягаар ирүүлснээр гишүүнчлэл баталгаажна. 

            Та бүхэн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг энд дарж үзэж танилцана уу. Гишүүнчлэл нь тухайн оныг дуустал хүчинтэй бөгөөд та бүхэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг харгалзан гишүүнчлэлээ үүсгэх бүрэн эрхтэй.