blog

"Нүүрс баяжуулалт - 2021" хурлын бүртгэл явагдаж байна

"Энержи ресурс" ХХК-ийн Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой 2021 онд тохиож байна. Тус ойн баярын хүрээнд Монгол Улсын нүүрс баяжуулах технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, нүүрс баяжуулах үйлдвэрийн ололт амжилт, технологийн дэвшлийн талаар салбарын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор НҮҮРС БАЯЖУУЛАЛТ - 2021” онол практикийн бага хурлыг "Энержи ресурс" ХХК МАМБХолбоотой хамтран зохион байгуулах гэж байна.

        Хурал 2021 оны 06-р сарын 08-ны өдөр цахимаар явагдах бөгөөд хуралд нүүрс баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явууулж буй компани, аж ахуйн нэгж, инженер-техникийн ажилчид, эрдэмтэн судлаачид болон оюутан залуусыг оролцохыг урьж байна.

Хуралд оролцох хүсэлтэй хүмүүс энд дарж холбогдох мэдээллийг бөглөн, бүртгэлээ баталгаажуулна уу. 

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90770210 утас болон [email protected] мэйл хаягаар холбогдон авна уу.