blog

Холбооны II дахь Ерөнхийлөгч Г.Шархүү төрийн дээд “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны хоёр дахь Ерөнхийлөгч Г.Шархүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" цол, тэмдгээр шагнагдан, гавъяат баяжуулагчдын бүлийг нэмж, Монгол баяжуулагчдын нэр алдарыг өндөрт өргөсөн, баярт үйл явдал тохиолоо. 

Тэрбээр 1979 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн инженер-баяжуулагч гэсэн эрхэм мэргэжлийг эзэмшснээс хойш Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээс хөвүүлэн баяжуулагчаар ажлын гараагаа эхлэн, өдгөөг хүртэл баяжуулах фабрикийн шат дамжлагууд, төв лабораторит энгийн ажилтнаас ээлжийн мастер, судлаач-инженер Баяжуулах фабрикийн ахлах технологич, хэн дарга, Ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогч, нийгмийн асуудал хариуцсан орлогч, Худалдаа эрхэлсэн захирал, Эрдэнэт үйлдвэр, БНСУ-ын Самсунг корпорацийн хамтарсан “Эрдсам” ХХК-ийн Ерөнхий захирал, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, УУХҮ-ийн сайдын зөвлөх хүртэлх бүхий л албан тушаалд баяжуулагч мэргэжилтний ур чадварыг үлгэрлэн харуулж, 43 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Түүний эрхэлсэн ажил, хашсан албан тушаал бүртээ гаргасан хөдөлмөр бүтээлийн үр дүнг төр засгаас өндрөөр үнэлж, ийнхүү төрийн дээд шагнал хүртээлээ.


Зэсийн эрдсийн боловсруулалт, гидрометаллурги сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, 2007 он


МАМБХолбоо, Бүх гишүүдийн хурал, 2018 он

Монгол Улсын Зөвлөх инженер, Хүндэт баяжуулагч Г.Шархүү Танд төрийн дээд “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол, тэмдэг хүртсэн явдалд баяр хүргэж, таны цаашдын ажил үйлст өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ

БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБОО