blog

Баяжуулагч сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Баяжуулагч” сэтгүүлийн энхүү дугаар маань  Өмнийн их говийн томоохон бүтээн байгуулалт “Энержи Ресурс” ХХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ойн баяртай давхцан хэвлэгдэж, "Нүүрс баяжуулалт - 2021" онол практикийн бага хуралд оролцсон судлаачдын илтгэлүүдийг эмхлэн багтааж, уншигч таны мэлмийг мялааж байгаагаараа онцлог болж байна.

Энэ удаагийн баярын дугаарт нүүрсний аж үйлдвэрийн технологийн хөгжлийн чиг хандлагаас эхлээд хаягдал нүүрсний хийжүүлэлт, нүүрсний баяжигдах чанарын тооцоолол, хуурай баяжуулалтын аргаар нүүрсний чанарыг сайжруулах боломж, нүүрс баяжуулах тоног төхөөрөмжийн харьцуулалт, нүүрсний холимгийн оновчлол болон нүүрс ачих тоног төхөөрөмжүүдийн судалгаа хүртэлх олон бүтээлүүд хэвлэгдэж байгаа нь нэг дороос цогц мэдлэг олж авах, онол-практикийн туршлага хуримтлуулах томоохон бүтээл болж байна. Үүнээс гадна мэргэжил, үйлдвэрээрээ бахархсан манай баяжуулагчдын сэтгэлийн үгийг ажлын байран дээр булангаас тухлан сууж уншаарай.

Мөн Монгол Шуудан ХК-аар дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрт захиалан "Баяжуулагч" сэтгүүлийг унших боломжтой болсон бөгөөд ингэснээр сэтгүүлийг жил бүр тогтмол гэртээ хүргүүлэн авч унших боломж бүрдсэн. Мөн сэтгүүлийн өмнөх дугааруудыг багцаар нь захиалан унших боломжтойг дуулгахад таатай байна. Та бүхэн сэтгүүлийн өмнөх дугааруудын нийтлэлүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.