blog

"Баяжуулагч кафе" уулзалт, хэлэлцүүлэг

        Холбооноос 7 хоног бүр Баяжуулагч кафе уулзалт болон хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж эхэллээ. Баяжуулагч кафеуулзалтыг 2018 оноос залуу болон ахмад үеийн холбоог бэхжүүлэх, ахмадуудаас туршлага хуваалцах мөн залуу үеийнхэн хоорондоо танилцаж, нөхөрлөх боломжийг бүрдүүлэх зорилготойгоор Х.Лхагвабаатар, Н.Буян-Өлзий нар санаачлан тогтмол зохион байгуулж эхэлсэн. 2021 онд уг уулзалтыг нөхцөл байдлыг харгалзан цахимаар зохион байгуулахаас гадна холбооны залуу гишүүдийн санаачлагаар холбогдох сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг ээлжлэн зохион байгуулахаар боллоо.

        2021 оны эхний Баяжуулагч кафе уулзалтын зочноор Химийн элементүүдийн баяжуулалтын Нано системийг зохиогч, Техникийн ШУ-ны доктор, МУ-ын зөвлөх инженер Ж.Баатархүү гуай уригдан оролцлоо. Уулзалт, хэлэлцүүлгүүдийг Clubhouse application-ыг ашиглан MP & Metallurgists room-д зохион байгуулж байгаа бөгөөд android үйлдлийн системийг ч мөн дэмждэг болсон тул гишүүд, дэмжигчид болон баяжуулагч инженерүүд, оюутан залуусыг цааш цаашдын уулзалтад идэвхтэй оролцохыг урьж байна.


        Уулзалт болон хэлэлцүүлгийн зарлалыг холбооны Facebook page хуудсаар Event үүсгэн зарлаж буй бөгөөд үйл ажиллгаатай холбоотой санал хүсэлтээ [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.