blog

Холбооны хоёр дахь Ерөнхийлөгч Г.Шархүү "Уурхайчдын алдрын од" одонгоор шагнагдлаа

        Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны хоёр дахь Ерөнхийлөгч, "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан", МУ-ын зөвлөх инженер Г.Шархүү Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон салбарын яамны дээд шагнал "Уурхайчдын алдарын од" одонгоор шагнагдлаа. 


Тус шагналыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гардуулж, салбарын  хөгжилд оруулсан тэдний олон жилийн бүтээлч хөдөлмөр, хувь нэмэр, зүтгэлд нь талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.


Түүний уул уурхайн салбар тэр дундаа ашигт малтмал баяжуулалтын салбарт оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж уг шагналаар шагнасан нь шинэхэн Аж үйлдвэрийн гавъяат болон МАМБХолбооны хувьд  баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо. Тус шагналыг ашигт малтмал баяжуулалтын салбараас анхлан холбооны Хүндэт ерөнхийлөгч асан М.Дамдинсүрэн гуай хүртэж байсан билээ. МАМБХолбооны төлөөллүүд баярт үйл явдлыг тохиолдуулан, Г.Шархүү гуайг хүлээн авч урамшуулал болох мөнгөн шагнал болон дурсгалын зүйлсийг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.

Залуу үеэ дэмжиж, үлгэр дуурайл болсон шинэхэн гавъяатдаа нийт баяжуулагчид, холбооны гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, таны цаашдын ажил үйлст өндөр амжилт, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ

БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБОО