blog

Мэргэшсэн инженерийн сургалтыг амжилттай зохион байгууллаа

                Холбоо УУМХЗ-тэй хамтран Ашигт малтмал баяжуулалтын чиглэлийн мэргэшсэн инженер бэлтгэх сургалтыг 8 сарын 16-наас 30-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан цахимаар зохион байгуулсан бөгөөд 15 инженер тус сургалтад хамрагдаж 2 баяжуулагч өөрсдийн хүсэлт болон эрүүл мэндийн нөхцөл байдлаас хамаарч төгсөлтийн ажлыг хойшлууллаа. Үлдсэн 13 баяжуулагч сургалтыг амжилттай дүүргэж, Монгол Улсын мэргэшсэн инженерийн зэргийн болзолыг хангасан байна.


Мэргэшсэн инженерүүд УУМХЗ-өөс батлан гаргасан "Уул уурхайн мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг баримтлан ажиллана. Мэргэшсэн инженерийн батламжийг тун удахгүй гардуулахаар бэлтгэж байгаа бөгөөд цаашид мэргэшсэн инженерүүдийн сунгалт болон шинээр зэрэг авсан инженерүүдийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийг үүсгэхээр ажиллаж байна. 

Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сунгалт, шинээр олголттой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.