blog

Мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэргээ сунгуулах инженерүүдийн анхааралд

Холбоо УУМХЗ-тэй хамтран 15 баяжуулагчийг мэргэшсэн инженерийн сургалтад хамруулж, 13 баяжуулагч мэргэшсэн инженерийн болзолыг хангасан байна. Цаашид Монгол Улсын зөвлөх инженер болон мэргэшсэн инженерийн сунгалтын хугацаа нь дууссан инженерүүдийн сунгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд мэргэшсэн инженерийн сунгалтыг 9 сарын 15-нд цахимаар зохион байгуулна. 

Мэргэшсэн инженерийн зэргийн сунгалтад хамрагдах гишүүдэд тавигдах шаардлага: 

  1. МАМБХолбоонд сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй гишүүнчлэлтэй байж, холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх,
  2. Мэргэшсэн чиглэлээр санаачлагтай үр бүтээлтэй ажилласан байх,
  3. Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримталж ажилласан байх,
  4. Мэргэжлийн нэр хүндийг өргөж, төсөл судалгааны ажлуудыг чанарын өндөр түвшинд хамгаалсан байх.

Зэргийн сунгалтаа хийлгэх хүсэлтэй гишүүд, инженерүүд дараах материалуудыг яаралтай бүрдүүлнэ үү.

  1. Хүсэлт гаргагчийн анкет
  2. Батламж дээр хэвлэгдэх нягтшил сайтай цээж зураг
  3. Өргөдөл
  4. Байгууллагын тодорхойлолт
  5. Мэргэшсэн зэрэг сунгуулах тайлан
  6. Мэргэшсэн инженерийн батламжийн хуулбар
  7. Сунгалтын хураамж тушаасан гүйлгээний баримт /УУМХЗ-ийн Хаан банкны данс: 5427003240, 230 000₮, гүйлгээний утга хэсэгт нэр, утасны дугаараа бичих/

Сунгалтын тайлан бичих заавар болон анкетыг хавсралтаас татаж авна уу. 

Дээрх бүх материалуудыг бүрдүүлэн холбооны [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрмийг энд дарж үзнэ үү.

Зөвлөх инженерийн зэргийн сунгалтад хамрагдах гишүүд, инженерүүд дараах материалуудыг бүрдүүлнэ үү.

  1. Хүсэлт гаргагчийн анкет
  2. Батламж дээр хэвлэгдэх цээж зураг
  3. Өргөдөл
  4. Байгууллагын тодорхойлолт
  5. Зөвлөхийн зэрэг сунгуулах тайлан
  6. Зөвлөх инженерийн батламж
  7. Сунгалтын хураамж тушаасан гүйлгээний баримт /УУМХЗ-ийн Хаан банкны данс: 5427003240, 280 000₮, гүйлгээний утга хэсэгт нэр, утасны дугаараа бичих/

Зөвлөх инженерийн зэрэг горилогчид дараах материалуудыг бүрдүүлнэ үү.

  1. Хүсэлт гаргагчийн анкет
  2. Батламж дээр хэвлэгдэх нягтшил сайтай цээж зураг
  3. Өргөдөл
  4. Байгууллагын тодорхойлолт
  5. Бүтээлийн тайлан

Сунгалтын тайлан бичих заавар болон анкетыг хавсралтаас татаж авна уу. 


Файлууд
Мэргэшсэн_зэргийн_сунгуулах_тайлан_бичих_заавар.pdf
Анкет.docx