blog

Мэргэшсэн инженерүүд батламжаа гардан авлаа

            Холбоо УУМХЗ-тэй хамтран мэргэшсэн инженерийн сургалтыг 8-р сарын 16-наас 30-ны хооронд амжилттай зохион байгуулж, тус сургалтаар 13 баяжуулагч мэргэшсэн инженерийн болзолыг хангасан билээ. Мэргэшсэн инженерийн батламж УУХҮЯамны Төрийн нарийн бичгийн дарга болон УУМХЗ-ийн Ерөнхийлөгчийн гарын үсэг, тамгаар баталгаажсан байна. Мэргэшсэн инженерүүдийг МАМБХолбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг болон ажлын алба хүлээн авч уулзан, мэргэжилтний батламжийг зургаан баяжуулагчид гардууллаа. Орон нутагт ажиллаж байгаа баяжуулагчдад батламжийг хүргүүлэхээр ажиллаж байна. 

                Мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг шинээр олгох, сунгахтай холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү.