blog

Мэргэшсэн инженерийн сургалтын бүртгэл явагдаж байна

Холбоо УУМХЗ-тэй хамтран 15 баяжуулагчийг мэргэшсэн инженерийн сургалтад хамруулж, 13 баяжуулагч мэргэшсэн инженерийн болзолыг хангаж батламжаа гардан авлаа. Мөн мэргэшсэн инженерийн сунгалтын хугацаа нь дууссан инженерүүдийн сунгалтыг 9 сарын 15-нд цахимаар амжилттай зохион байгууллаа. 

Дараагын мэргэшсэн инженерийн сургалтын бүртгэл явагдаж эхэлсэн бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй гишүүд дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

Мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдах гишүүдэд тавигдах шаардлага: 

  • Ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх /магистр бол 8 жил/ бөгөөд дараах бүтээлтэй байна. Үүнд: 

         - Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа шинжилгээний болон төслийн хоёроос доошгүй ажил гүйцэтгэсэн буюу оролцон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна,

        - Ажил мэргэжлийн холбогдолтой журам, заавар хоёроос доошгүйг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.

  • МАМБХолбоонд сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй гишүүнчлэлтэй байх, /гишүүнчлэлтэй холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү/

Сургалтад хамрагдах хүсэлтэй инженерүүд дараах материалуудыг бүрдүүлнэ үү. Үүнд:

  1. Хүсэлт гаргагчийн анкет
  2. Батламж дээр хэвлэгдэх нягтшил сайтай цээж зураг
  3. Хүсэлт гаргагчийн хувийн өргөдөл
  4. Байгууллагын тодорхойлолт
  5. Бүтээлийн жагсаалт хавсралт материалын хамт /байгууллагаар баталгаажуулсан/
  6. НДШ төлөлтийн цахим тодорхойлолт

Анкетыг хавсралтаас татаж авна уу. Дээрх бүх материалуудыг бүрдүүлэн холбооны [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.


Файлууд
Анкет.docx