Холбоонд гишүүний эдлэх эрх:
- МАМБХолбооноос зохион байгуулах сургалт, семинар, эрхлэн гаргаж буй мэргэжлийн сурах бичиг, гарын авлагийг тухайн үнээс 25% хөнгөлөлт эдлэн авах боломжтой.
- Гишүүдэд жил бүр зохион байгууллагддаг Холбооны чуулга уулзалтанд оролцон бусад уул уурхайн компаниудын мэдлэг, чадвар, туршлагаас суралцан цаашид хамтран ажиллах боломжийг олгоно.
- Холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, удирдлага, гишүүдийн
асуудлаар мэдээлэл авах, санал гаргах, зөвлөгөө өгөх, шаардлага тавих
зэргээр санал бодлоо илэрхийлэх.
- Мэргэжлийнхээ дагуу ажилд зуучлуулах, сургалтанд хамрагдах эрхтэй.
- Холбооны удирдах бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.
Холбоонд гишүүний хүлээх үүрэг:
- Холбооны эрхэм зорилго, зорилтыг дэмжин ажиллах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
- Холбооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.
- Холбооны дүрэм журмыг чанд сахих, гишүүний хураамжийг тогтсон хугацаанд төлөх.
Энд дарж анкет татаж авна уу. Та анкетаа бөглөөд [email protected] хаягаар илгээнэ үү.