МАМБХ
MN EN

"Ашигт малтмал баяжуулах технологийн дэвшил ба үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон холбооны баяжуулагч инженерүүд ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулган, ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан "Монгол-Хятадын хамтарсан судалгаа: Ашигт малтмал баяжуулах технологийн дэвшил ба үр дүн" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцлоо.

Тус хурлын үеэр оролцогчид эрдэс баялгийн боловсруулалт, уул уурхайн дэвшилтэт технологи, ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны үр дүн, шинэ технологийн хөгжлийн чиг хандлагатай танилцан туршлага солилцов.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь гишүүдийнхээ судалгаа, шинжилгээний чадавхыг дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан инженерийн шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Энэхүү оролцоо нь холбооны гишүүдийн судалгаа, шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

Сүүлийн мэдээ

Харилцагчид

Tangshan Shenzhou Manufacturing Ltd
Uranium Industry
Akita University
НПК «Спирит»
Schauenburg Maschinen- und Anlagen-Bau GmbH
TU Bergakademie Freiberg (TUBAF)
Gebr. Pfeiffer SE
Haver & Boecker
FLSmidth
MTOE (Mining Technology and Equipment LLC)
Хамтрагч байгууллага 11
Achit Ikht LLC (AIC)
Veradico Mongolia
Boroo Gold
MAK ХХК
Энержи Ресурс ХХК
Хамтрагч байгууллага 17
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Монгол Улсын Засгийн Газар
Oyu Tolgoi
Ашигт малтмал, газрын тосны газар
Монполимет Групп
Soyolon International
Tsairt Mineral LLC
МУШУТИС
Шинь Шинь ХХК
GMIT
Khan Lab
Erdenes National R&D Center
Central Geological Laboratory