МАМБХ
MN EN

Mongolia Mining олон улсын үзэсгэлэн 14 дэх жилдээ 4 дүгээр сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна

Уул уурхайн салбарын хамгийн том Mongolia Mining олон улсын үзэсгэлэн 14 дэх жилдээ 4 дүгээр сарын 17-19 өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах гэж байна. Mongolia Mining үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж, шинэ бизнесийн боломжуудыг нээх, салбарын мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой салбарын томоохон арга хэмжээ юм. Mongolia Mining 2025 үзэсгэлэн өнөө жил уул уурхайн салбарын улирлыг угтан хаврын улиралд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Mongolian Mining 2025 үзэсгэлэнд дотоодын байгууллагуудаа гадна БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20 гаруй орны байгууллагууд хүрэлцэн ирж оролцох юм. "Mongolia Mining" үзэсгэлэнд жил бүр гадаад, дотоодын уул уурхайн компаниуд, хайгуулын компаниуд, үйлчилгээ үзүүлэгч, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, зөвлөх компаниуд, санхүүгийн байгууллагууд болон уул уурхайн салбартай холбоотой төрөл бүрийн бизнес эрхлэгчид зэрэг 150-200 орчим оролцогчид оролцдог. Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187 утсаар аваарай.

Эх сурвалж: https://mongolia-mining.mn/

Сүүлийн мэдээ

Харилцагчид

Tangshan Shenzhou Manufacturing Ltd
Uranium Industry
Akita University
НПК «Спирит»
Schauenburg Maschinen- und Anlagen-Bau GmbH
TU Bergakademie Freiberg (TUBAF)
Gebr. Pfeiffer SE
Haver & Boecker
FLSmidth
MTOE (Mining Technology and Equipment LLC)
Хамтрагч байгууллага 11
Achit Ikht LLC (AIC)
Veradico Mongolia
Boroo Gold
MAK ХХК
Энержи Ресурс ХХК
Хамтрагч байгууллага 17
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Монгол Улсын Засгийн Газар
Oyu Tolgoi
Ашигт малтмал, газрын тосны газар
Монполимет Групп
Soyolon International
Tsairt Mineral LLC
МУШУТИС
Шинь Шинь ХХК
GMIT
Khan Lab
Erdenes National R&D Center
Central Geological Laboratory