МАМБХ
MN EN

Ногоон нүүрс-химийн технологийн олон улсын сургалт Монгол-Хятадын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээв

Уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох цаг үеэ олсон томоохон үйл явдал боллоо. Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (ТББ) БНХАУ-ын нэр хүндтэй Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль (Inner Mongolia University of Technology – IMUT)-тай хамтран "Ногоон нүүрс-химийн технологи"-ийн олон улсын сургалтыг өндөр түвшинд, амжилттай зохион байгууллаа.

Нүүрсийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаягдлыг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дэвшилтэт арга барилд суурилсан энэхүү сургалт нь манай мэргэжилтнүүдийн чадавхыг шинэ шатанд гаргах үнэ цэнэтэй мэдлэг, туршлагыг хамтран солилцсон сургалт боллоо. Сургалтад амжилттай хамрагдсан нийт суралцагчид БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын албан ёсны сертификатыг олгов.

Энэхүү арга хэмжээнд Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг, гүйцэтгэх захирал Д.Нямдаваа, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Буян-Өлзий, Ц.Мөнхбат нар хүндэт зочноор оролцлоо. Талууд холбооны үйл ажиллагаа, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны баталгаа болсон Хамтын ажиллагааны гэрээг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуультай ёслол төгөлдөр байгуулав.

Гэрээ байгуулах ёслолд тус сургуулийн эрдэмтэн багш нар болох Захирал Бай Жи, доктор А.Шан, доктор Лю Жумин, доктор Машибилигэ, профессор Жя Жюмин, профессор Янь Сяолинь нар хүрэлцэн ирж энэ ажлын амжилтад чин сэтгэлээсээ баяр хүргэлээ.

Нүүрс химийн боловсруулалтын дэвшилтэт технологийг эзэмшсэн энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсын нүүрсний салбарыг түүхий эд экспортлогчоос боловсруулагч болгон шилжүүлэх томоохон суурь болж, шинэ хуудсын эхлэл болж байна.

Сүүлийн мэдээ

Харилцагчид

Tangshan Shenzhou Manufacturing Ltd
Uranium Industry
Akita University
НПК «Спирит»
Schauenburg Maschinen- und Anlagen-Bau GmbH
TU Bergakademie Freiberg (TUBAF)
Gebr. Pfeiffer SE
Haver & Boecker
FLSmidth
MTOE (Mining Technology and Equipment LLC)
Хамтрагч байгууллага 11
Achit Ikht LLC (AIC)
Veradico Mongolia
Boroo Gold
MAK ХХК
Энержи Ресурс ХХК
Хамтрагч байгууллага 17
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Монгол Улсын Засгийн Газар
Oyu Tolgoi
Ашигт малтмал, газрын тосны газар
Монполимет Групп
Soyolon International
Tsairt Mineral LLC
МУШУТИС
Шинь Шинь ХХК
GMIT
Khan Lab
Erdenes National R&D Center
Central Geological Laboratory