МАМБХ
MN EN

"Үйлдвэртэй танилцах аялал" Өмнөговийн бүс нутагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд инженер техникийн ажилтнууд болон оюутан залуусын практик ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой "Үйлдвэртэй танилцах аялал" Өмнөговийн бүс нутагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Аяллын эхний шатанд "Энержи Ресурс" ХХК-ийн Ухаа худаг цогцолбор дээр зочлон, ил уурхайн олборлолтоос эхлээд баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлага, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах ус цэвэршүүлэх систем болон "Илч гэрэл" дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай иж бүрэн танилцсан юм. Үүний дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн шинээр ашиглалтад орсон баяжуулах үйлдвэр, уул уурхайн логистикийн дэвшлийг харуулсан 12.6 км урт туузан конвейер болон технологийн процессыг нэг цэгээс хянадаг нэгдсэн удирдлагын өрөөгөөр зочилж, ажилчдын орчин үеийн кемп, ачилт тээвэрлэлтийн хэсгүүдийн ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Аяллын төгсгөлийн шатанд "Оюу Толгой" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хүдэр бутлахаас эхлэн баяжмал гарах хүртэлх бүх дамжлагыг хянадаг удирдлагын өрөө, бүтээгдэхүүнийг экспортод бэлтгэдэг шүүн хатаах болон савлах хэсэг, чанарын нарийн хяналт тавьдаг лаборатори болон инженер техникийн ажилтнуудын оффисын соёлтой танилцсанаар аялал үр дүнтэй үргэлжлэв. Энэхүү аялал нь батлагдсан гарын авлага болон аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдсөн, салбарын мэргэжилтнүүдийн амьд холбоог бэхжүүлж, онолын мэдлэгийг практик дээр баталгаажуулсан, холбооны төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан ажил боллоо.

Биднийг найрсгаар хүлээн авч, үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулсан "Энержи Ресурс" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Оюу Толгой" ХХК-ийн удирдлагууд, инженер техникийн нийт хамт олонд болон энэхүү аяллыг санаачлан, зохион байгуулсан гишүүн Erdenezul Jargalsaikhan нартаа МАМБХ-ны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Сүүлийн мэдээ

Харилцагчид

Tangshan Shenzhou Manufacturing Ltd
Uranium Industry
Akita University
НПК «Спирит»
Schauenburg Maschinen- und Anlagen-Bau GmbH
TU Bergakademie Freiberg (TUBAF)
Gebr. Pfeiffer SE
Haver & Boecker
FLSmidth
MTOE (Mining Technology and Equipment LLC)
Хамтрагч байгууллага 11
Achit Ikht LLC (AIC)
Veradico Mongolia
Boroo Gold
MAK ХХК
Энержи Ресурс ХХК
Хамтрагч байгууллага 17
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Монгол Улсын Засгийн Газар
Oyu Tolgoi
Ашигт малтмал, газрын тосны газар
Монполимет Групп
Soyolon International
Tsairt Mineral LLC
МУШУТИС
Шинь Шинь ХХК
GMIT
Khan Lab
Erdenes National R&D Center
Central Geological Laboratory