МАМБХ
MN EN

“ХҮДЭР БЭЛТГЭХ, БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” СЭДЭВТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан “Бүс ба зам” баяжуулалт, металлургийн лаборатори төслийн хүрээнд Хөх хотын Металлургийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Хүдэр бэлтгэх, баяжуулах технологийн дэвшил” сэдэвт мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 9–14-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод зохион байгуулах гэж байна. Тус сургалт нь хүдэр бэлтгэх, баяжуулах технологийн дэвшилтэт арга, туршлагатай танилцах, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, олон улсын судалгаа, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Сургалтын сэдэв: “Хүдэр бэлтгэх, баяжуулах технологийн дэвшил”

Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 9–14-ний өдөр

Байршил: БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөх хотын Металлургийн судалгааны хүрээлэн

Хамрагдах хүний тоо: 6 инженер

Зардал: Сургалтын болон оршин суух зардлыг хүлээн авагч тал 100 хувь хариуцна.

Оролцогчдод тавигдах үндсэн шалгуур

Сургалтад хамрагдах инженерүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо (МАМБХ)-ны идэвхтэй гишүүн байх;

Хүдрийн чиглэлийн төсөл, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай байх.

Бүртгэл, сонгон шалгаруулалт

Сургалтад хамрагдах хүсэлтэй, дээрх шалгуурыг хангасан инженерүүдийг бүртгэж, нийт 6 оролцогчийг сонгон шалгаруулна.

Бүртгэл, материал хүлээн авах

Сургалтад хамрагдах хүсэлтэй, дээрх шалгуурыг хангасан инженерүүд холбогдох материалаа 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал mmpa@mmpa.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хүдэр бэлтгэх, баяжуулах технологийн дэвшилтэт шийдэл, туршлагаас суралцахыг хүссэн инженерүүдийг сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Хуваалцах:

Сүүлийн мэдээ

Харилцагчид

Tangshan Shenzhou Manufacturing Ltd
Uranium Industry
Akita University
НПК «Спирит»
Schauenburg Maschinen- und Anlagen-Bau GmbH
TU Bergakademie Freiberg (TUBAF)
Gebr. Pfeiffer SE
Haver & Boecker
FLSmidth
MTOE (Mining Technology and Equipment LLC)
Хамтрагч байгууллага 11
Achit Ikht LLC (AIC)
Veradico Mongolia
Boroo Gold
MAK ХХК
Энержи Ресурс ХХК
Хамтрагч байгууллага 17
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Монгол Улсын Засгийн Газар
Oyu Tolgoi
Ашигт малтмал, газрын тосны газар
Монполимет Групп
Soyolon International
Tsairt Mineral LLC
МУШУТИС
Шинь Шинь ХХК
GMIT
Khan Lab
Erdenes National R&D Center
Central Geological Laboratory
Аж үйлдвэр эрдэс баялгийн яам