Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/2026 дугаар тушаалаар ашигт малтмалын баяжуулалтын технологийн чиглэлээр ажиллаж буй инженерүүдэд “Мэргэшсэн инженер” зэрэг 3 жилийн хугацаатай олгож, батламжийг нь гардууллаа.
Мэргэжлийн өндөр шалгуурыг ханган “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг хүртсэн эрхэм баяжуулагч инженерүүддээ чин сэтгэлийн баяр хүргэж, эрдэс баялгийн салбарын хөгжил дэвшил, технологийн шинэчлэл, инновац, тогтвортой хөгжлийн үйл хэрэгт улам их амжилт бүтээл гаргахыг хүсэн ерөөе.

