Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо нь “Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, эрдэс баялгийн талаарх мэдээллийг нийгэмд түгээж, гишүүддээ үйлчлэх замаар улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулах” эрхэм зорилгыг дэвшүүлсэн мэргэжлийн холбоо бөгөөд Монгол Улсын томоохон баяжуулах үйлдвэрүүд, гадаадын баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагууд, туршилт судалгааны хүрээлэнгүүд, Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж буй инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо болж төлөвшлөө.

Уул уурхай, эрдэс боловсруулалтын салбарын тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлага болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллах хэн бүхэнд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Бидний үйлчилгээ

Мэргэжил нэгт инженер, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болон туршлага солилцохоос гадна уул уурхайн салбарт гүйцэтгэсэн ажил хөдөлмөр, эрдмийн ажлаа Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоогоор дамжуулан үнэлүүлэх бүрэн боломжтой.

  • Мэргэжлийн чадавх бэхжүүлэх

    Мэргэжлийн чадавх бэхжүүлэх

    Мэргэжил дээшлүүлэх сургалт, богино курс Зочин илтгэл, үйлдвэрлэлийн сургалт Салбарын мэдээлэл, туршлага түгээх
  • Гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

    Гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

    ОУ-ын эрдэм шинжилгээний хурал “Баяжуулагч” сэтгүүл “Баяжуулагч кафе” уулзалт Гишүүдэд чиглэсэн үйлчилгээ, үйлдвэрүүдтэй танилцах аялал Ээлжит чуулган, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Салбарын хөгжилд нөлөөлөх

    Салбарын хөгжилд нөлөөлөх

    Салбарын бодлого боловсруулахад мэргэжлийн дуу хоолой болох, дэвшилтэт технологи нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг тасралтгүй дэмжих.

    • ЭРХЭМ ЗОРИЛГО
      Гишүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, эрдэс баялгийн салбарын талаарх мэдээллийг нийгэмд түгээж гишүүддээ үйлчлэх замаар Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.
    • АЛСЫН ХАРАА
      Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын тулгуур зарчим болгон хэвшүүлж, эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх бие даасан институци болно.
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
      Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоог үүсгэн санаачлагчдын анхдугаар хурлаар 1988 оны 6-р сарын 18-нд Эрдэнэт хотноо байгуулсан. Хууль Зүйн Яамны 1998 оны 9 сарын 5-ны 884 тоот бүртгэлтэй.

    Г. Шархүү

    Г. Шархүү

    Тэрбээр 1979 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн инженер-баяжуулагч гэсэн эрхэм мэргэжлийг эзэмшснээс хойш Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээс хөвүүлэн баяжуулагчаар ажлын гараагаа эхлэн, өдгөөг хүртэл баяжуулах фабрикийн шат дамжлагууд, төв лабораторит энгийн ажилтнаас ээлжийн мастер, судлаач-инженер Баяжуулах фабрикийн ахлах технологич, хэсгийн дарга, Ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогч, нийгмийн асуудал хариуцсан орлогч, Худалдаа эрхэлсэн захирал, Эрдэнэт үйлдвэр, БНСУ-ын Самсунг корпорацийн хамтарсан “Эрдсам” ХХК-ийн Ерөнхий захирал, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, УУХҮ-ийн сайдын зөвлөх хүртэлх бүхий л албан тушаалд баяжуулагч мэргэжилтний ур чадварыг үлгэрлэн харуулж, 43 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
    С. Давааням

    С. Давааням

    1981 онд Донецкийн Политехникийн их сургуулийг Уул уурхайн инженер-баяжуулагч, 1987 онд ОХУ-ын Свердловск хотын мэргэжил дээшлүүлэх институт, АНУ-ын Колорадо мужийн уулын сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн. ОХУ-ын Гинцветмет институтын аспирантурт суралцаж докторын зэрэг хамгаалсан, ШУТИС-ын профессор. Ажлын гараагаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрээс эхэлсэн бөгөөд 1999-2020 онд ШУТИС-ын харъяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирлаар өдийг хүртэл ажилласан бөгөөд одоо МОШПА ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.
    М. Дамдинсүрэн

    М. Дамдинсүрэн

    ЗХУ-д Москва хотын Уул уурхайн дээд сургуулийг Ашигт малтмалын баяжуулагч инженер-технологич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Налайхын уурхайд мастер, хэсгийн дарга, Аж үйлдвэрийн яам, Түлш эрчим хүчний яам, Геологийн яаманд тус тус мэргэжилтэн, 1969 оноос Уул уурхайн хэлтсийн дарга, Эрдэс боловсруулалтын шинжилгээний төв лабораторийн захирал, 1998 онд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон тус тус ажилласан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 10 гаруй ном гарын авлагыг олны хүртээл болгон, баяжуулалтын шинжлэх ухааныг хөгжүүлэх, залуу мэргэжилтний шинэ үеийг бий болгох, сурган хүмүүжүүлэхэд онцгой анхаарч ирснээр түүний шавь нараас хэд хэдэн шинжлэх ухааны Докторууд төрөн гарчээ.