Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн, хамтын ажиллагаа, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой спортын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь зөвхөн өрсөлдөөнөөс гадна оролцогчдын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, ур чадварыг сайжруулахад чиглэсэн онцлогтой. Тэмцээний хүрээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатар зэрэг олон төрлөөр баг болон ганцаарчилсан өрсөлдөөн явагдана. Салбар бүрийн төлөөлөл болсон оролцогчид өөрсдийн ур чадвар, авхаалж самбаа, багийн ажиллагааг сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм. Иймд МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ гишүүд та бүхэн маань тэмцээнд баг бүрэлдүүлэн идэвхитэй оролцохыг хүсье.