МАМБХолбоо /Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдаваа, Н.Буян-Өлзий/-ны зүгээс МУ-ын Зөвлөх инженер Г.Даваацэрэнтэй хамтран “METSIM -Баяжуулалтын процессын загварчлалын программын сургалт”-ыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Булжих Минерал Майнинг” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудад нийт 10 цагийн онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг доорх агуулгын хүрээнд зохион явуулав. Үүнд:
- METSIM программын тухай
- Энгийн загварчлал үүсгэх (Бутлах)
- Бутлалт-Нунтаглалтын схемийн загварчлал
- Бутлалт-Нунтаглалтын загварчлалын үргэлжлэл
- Бутлалт, Нунтаглалтын энгийн загвар, масс балансын тооцоог гүйцэтгэх
- Флотацийн технологийн схемийн загварчлал
- Флотацийн технологийн схемийн загварчлал (үргэлжлэл)
- Зэс-Молибдены баяжуулалтын схемийн загварчлал (Бутлалт + флотаци )
- Гравитацийн процессын загварчлал
- Гравитацийн процессын загварчлал (үргэлжлэл)
- Баяжуулалтын процессын бэлэн загварчлалуудын жишээнүүд
- Гидрометаллургийн процессын загварчлал
- Зэсийн исэлдсэн хүдрийн SX/EW технологийн энгийн схемийн масс баланс
- Алтны үндсэн ордын хүдрийг цианжуулах CIP технологийн схем загварлах
- Химийн процессуудын загварчлал ба автомат удирдлагын системийг METSIM -д ашиглах
- METSIM программд дулааны процессыг (хайлах үйлдвэр, шохой шатаах г.м.) загварчлах боломж
- METSIM программ дээр ажиллах практик хичээл
Энэхүү сургалтыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд 99058715, 99080676 утсаар болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. имэйлээр бидэнтэй холбогдох боломжтой юм.


